Posts

Showing posts from March, 2017
Image
ЭМЗЭГХЭН  Цэцгийг усалж арчлах тусам өнгө орж, шинээр дэлбээлдэг шиг эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэлж, анхаарал халамж тавиад байх тусам улам л сайхан болдог юм. Чи тарган байна, чамд энэ ерөөсөө зохихгүй байна, энэ ямар амтгүй хоол вэ?, чиний хийж чадах юм гэж ер нь байна уу? гэх мэт бодлогогүй хэлсэн ганц хоёрхон үгийг чинь ямар хүндээр тусгаж авч, хэдэн өдөр шаналдагийг чи мэдэхгүй байх. Чи минь хамгийн сайхан, чи минь хамгийн үзэсгэлэнтэй, чамдаа маш их хайртай гэж хэлэх энэ хэдэн энгийн бөгөөд үнэ цэнэтэй үгийг хааяа нэг хэлэхэд чинь ямар их баярлаж, жаахан хүүхэд шиг нялхардаг болчихдогийг ч гэсэн чи мэдэхгүй байх. Эмэгтэй хүн яг л жаахан хүүхэд шиг хайр халамжийг маш их хүсдэг. Тэр бүсгүй хэдэн мянган залуучуудаас зөвхөн чамайг л насан туршдаа амьдралыг хамтдаа туулах хайраараа сонгож байхад зүрхийг нь зүсэж, сэтгэлийг нь эмзэглүүлэх үгийг битгий хэлээрэй. УУЧЛААРАЙ гэдэг ёсхөн үсгэнд ямар их үнэн байдгийг чи лав мэдэхгүй дээ. Урам чинь хугарч , амьдрах итгэлгүй болж,
Image
                                         БҮХ ЗҮЙЛД ТАЛАРХАХ ХЭРЭГТЭЙ Өнөөдөр чи гэдэг хүн энэ дэлхий дээр оршин тогтнож сайн муу, хатуу зөөлөн бүхий л зүйлтэй тулгарч байгаа ч оршин тогтнож байгаадаа л баярлах хэрэгтэй. Өнөөдөр чи оройн хоол амтгүй байна гэж уурлах эрх байхгүй. Өнөөдөр чи утасны цэнэг дуусах нь гэж сандрах шаардлага ч байхгүй. Эцсийн эцэст амьд байна аа гэдэг чинь л хамгийн том хувь заяа шүү дээ. Маргааш өглөө юу өмсөх, өглөө босоод юу идэх, өглөөний сэрүүлгээ утсан дээрээ тавих, маргаашийн хичээлээ ялгах гэх мэт зүйлүүдийг хийж байгаа бол чи бүр азтай л юм. Чи маргааш гэдэг өдөр мандахын улаан нарыг харж сэрнэ. Чи маргааш гэдэг өдөр дахин амьдрах юм байна. Энэ чинь л жаргал. Магадгүй маргааш дахиад л давтагдашгүй нэгэн өдөр болох байх. Гэхдээ тэр нь хамаагүй. Чи зүгээр л амьд байгаадаа л баярлах хэрэгтэй.  Тийм ээ чи аав ээждээ загнуулж, алгадуулсан ч хамаагүй, чи аав ээжээсээ өнөөдөр, өчигдөр, маргааш байсан ч хамаагүй амттан, брэнд хувцас, ухаалаг утас авч
Image
  ЧИ ЦОРЫН ГАНЦ ГЭДГЭЭ Л МЭДЭР   👎👎👎👎👎👎Бүр нэг хааяа за юу, бүр маш багахан цөөхөн удаа шүү чиний бодолд нэг тийм новшийн бодол төрж байсан уу? Үхэх ямар байдаг бол? үхэх юмсан, өөрийгөө мэдэрдэг болов уу? Сүнс болчихоод өөрийнхөө биеийг хардаг болов уу?  За байя бүр өөр зүйл- Би ер нь гэнэт нэг өдөр сүнстэй таарвал аймар зоригтой харахгүй, анзаараагүй юм шиг байх уу? Эсвэл орилоод чарлаад хөшөө болоод ухаан алдах болов уу?  За тэгвэл бүүр сайхан гоё зүйл бодъё Чи нэгэн залуу /бүсгүй/-д ухаангүй дурлажээ. Чиний яг л гүнж /ханхүү/ юм шиг санагдаж, яг л бүр нэг кинон дээр гардаг шиг /ТЭНГЭРЭЭС ДЭЭШ ГУРВАН МЕТРИЙН ӨНДӨРТ/ бүр догдлоод л. Тэр л хүнийг харахгүй бол юу ч болохгүй бүтэхгүй юм шиг санагдаж байсан уу? Тэр л хүн амьдралд чинь байвал бүх юм бүтчих юм шиг санагдаж байсан уу? Тэр л хүнийг өдөржин шөнөжин харсан ч уйдахгүй мэт бодогдож байсан уу? Тэр л хүнийг бодохгүй бол галзуурах гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан уу? Тэр л хүний бүр муухай зүйлийг хүртэл
Image
БОРОО БОРОО ОРООРОЙ ОРОСЫН МААМУУ ИРЭЭСЭЙ ГЭЭД Л ГАДАА ГҮЙН ГАРЧ БОРООНД НОРОХЫГ ХҮСДЭГ БАЙСАН 10 НАС МИНЬ ДУРСАМЖ БОЛОН ҮЛДЭЖ... БОРООНД НОРЖ БОЛЗМООР БАЙНА-/ГАЛА ХАМТЛАГ/ ШОХООРХОЖ ИЧИНГҮЙРЧ ГҮЙДЭГ БАЙСАН 15 НАС БАС Л ДУРСАМЖ БОЛОН ҮЛДЭЖ... Зовлон минь чамд өгөх цэцэг шиг норлоо Зовлон минь чамд очих сэтгэл шиг хорилоо Зовлон минь чам руу явах зам шиг бүдгэрлээ Зовлон минь чамд хэлэх үг шиг бүдэрлээ Бороо чи ороосой Нулимс минь урсаасай Болзоо хожимдоосой Чи битгий ирээсэй ЭНЭ ДУУГ СОНСОЖ ГАНЦААРДАХЫГ ХҮСДЭГ БАЙСАН ӨСВӨР НАС, ААН ҮГҮЙ ЭСВЭЛ ҮЕИЙН ОХИД ХӨВГҮҮД ШИГ БОЛЗОЖ, ГАДУУР ЯВЖ, ХӨТЛӨЛЦӨЖ, КИНО ҮЗЭЖ, ЗАЙРМАГ ХУВААЖ ИДЭХИЙГ ХҮСДЭГ БАЙСАН Ч БАЙЖ МАГАДГҮЙ. НЭГ Л ИХ ДУРЛААД, ДУРЛАЛД ШАТААД ҮЗСЭН ЮМ ШИГ ЖҮЖИГЛЭХ Ч ЮМ УУ. Дурлалаар бороо нь ордог Дугарч амжилгүй хацар минь норлоо 18 нас ААЯ НӨГӨӨ ГОЁ ДУРЛАЛ МУРЛАЛЫГ ЧИНЬ МЭДРЭХ ГЭЭД ИРСЭН НАС УУ ҮГҮЙ ЮУ :) Сувдран урсах чиний минь нулимсыг  Борооны шүүдрэн дуслууд тайлдаг Зүсрэн шивэрсээр өнгөрснийг сөрөн урсдаг
Image
💕💕💕💕💕💕💕💕💕 ХААЯА НЭГ ХААШАА Ч ХАМААГҮЙ ГҮЙМЭЭР, ХЭНИЙ Ч МЭДЭХГҮЙ ГАЗАР ЛУУ ЯВМААР САНАГДАХ ҮЕ БАЙХ. ТЭР ҮЕД Л БҮХ ЗҮЙЛЭЭС ЗУГТААМААР БҮР ЮУ Ч БОДМООРГҮЙ САНАГДДАГ НЭГ ТИЙМ СОНИН БОДОЛ. ЗҮГЭЭР Л ХЭНТЭЙ Ч ЯРИХЫГ ХҮСЭХГҮЙ, ЮУ Ч ДУГАРАХЫГ ХҮСЭХГҮЙ ӨӨРИЙНХӨӨ ДОТООД ЕРТӨНЦИЙГ МЭДЭРЧ ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГЭЭ ЯРИЛЦАХЫГ Ч ХҮСЭХГҮЙ. НЭГ ТИЙМ ТАЙВАН АМГАЛАН, ЗӨӨЛӨН БӨГӨӨД УЯНГАЛАГ БАС НЭГ ТИЙМ ЧИХЭНД ЧИМЭГТЭЙ ДАЛАЙН ДАВАЛГАА Ч ЮМ УУ ЭСВЭЛ БҮР ЧИХЭНД ЧИЙРТЭЙ ЧАНГА ХӨГЖМИЙН ХЭМНЭЛ МЭДРЭХ ХҮСЭЛ.
Image
Найз Энэ дөрвөн үсгэнд маш их итгэл найдвар, чин сэтгэл, басхүү хүсэл мөрөөдөл ч багтаж мэдэх юм.   Гэхдээ энэ итгэл найдвар, чин сэтгэл, хүсэл мөрөөдлийн эзэн чинь болж чадах найз байгаа юу ? Найз гэдэг чинь чиний нөгөө тал л гэсэн үг. Чиний бүхий л зүйлсийг мэддэг. Чамайг юунд дуртай, юунд дургүй, яаж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг гэх мэтчилэн. Бас хааяа муудалцахаараа бие биедээ хөөрхөн гомдож тунирхаад эвлэрээд уйлах хүнийг найз гэх байх. Эсвэл нэг чихэр байхад хуваагаад идэх эсвэл ганцаараа харуулж байгаад идэх хүнийг ч найз гэнэ. Хүн бүхэн л өөр өөрөөр хариулах байх. Шөнөжин бие биенийгээ гижигдэж хоночихоод магадгүй шөнөжин амьдрал ярьж уйлаад өглөө нь нүд нь бүлцийсэн ч бие биенийгээ харж инээгээд аяга хоол хувааж идэхийг хэлэх ч юм болов уу. Бүү мэд. За ямартай ч зүгээр л чиний бүхий л зүйлсийг мэддэг, чамайг ойлгодог хүнийг л хэлнэ тийм үү. Харин чиний хамгийн их эмзэглэдэг асуудлыг чинь магадгүй муудах болгондоо эсвэл тоглоомоор ч болов хөндвөл энэ чиний з
Image
Сүүдэртэй гэгээлгээр харах Өнөөдөр эсвэл өчигдөр чи өөртөө таалагдахгүй. Эсвэл бүр хэзээ ч өөртөө таалагддаггүй. Энэ үед чиний бас миний бодолд хамгийн муу муухай зүйлс л бодогдож эхэлнэ. Бүр ар араасаа урсгал ус шиг л хэзээ ч зогсохгүй урссаар л байх болно. Харин чи маргааш эсвэл нөгөөдөр бүр амьдралынхаа турш өөртөө таалагдаж өөрийгөө хайрлаж амьдарвал чи тэр чигээрээ аз жаргал.  ЧИ ЗӨВХӨН ЧИ БИ ЗӨВХӨН БИ-ээрээ амьдрах энэ хорвоод өөрийгөө үргэлж гэгээлгээр харж байх хэрэгтэй. Үргэлж шүү заримдаа ч биш, хааяа ч биш бүр өдөр бүр цаг, минут, секунд тутамд өөрийнхөө талаар сайхан зүйлсийг бод, мөрөөд, баяс, инээ чадах бүхнээ сэтгэл хөдлөлөөрөө гарга. Үргэлж гэгээлэг                                                            ЭНИГМА
Image
Би тайван баймаар байна Би ер нь их тайван байхыг хүсдэг. Гэхдээ эргэн тойронд минь байгаа ихэнх зүйл намайг өдөр болгон шахуу бухимдуулж байна. Бухимдлаа гээд ямар нэгэн зүйл хийж чадахгүй ч намайг ХӨГЖИМ, ЧИХЭВЧ энэ хоёрын хослол тайтгаруулж чадна. Өөр юу ч үл чадах мэт. Тайван байхыг их хүсдэг ч дасан зохицох чадвартай болохоор энэ тайван бус байдал намайг тайван болгоод байгаа мэт.   
Image
Зүүдэнд минь ирсэн бяцхан үр минь                   Эмнэлгийн хүлээлгийн сандал дээр байж суухаа олж ядсан нэгэн залуу эмчийн өрөөнөөс гарч ирэх гунигт автсан царайтай найз бүсгүйгээ гарч ирэхийг харан сандран очиж Залуу: ‘ За яасан юу гэж байна ?’ болчихсон уу ? гэхэд Бүсгүй: Маргааш авахуул ! гэнэ ээ,өнөөдөр битүү байгаа өглөө эрт 8 гээд ир гэсэн гэж намуухан хэллээ. Ингээд тэр 2 гэрлүүгээ харилаа. Бүсгүй ихэд сэтгэлээр унасан тул гэртээ ороод шууд л орон дээрээ хэвтлээ. Харин бараг л зүүдэлдэгггүй бүсгүй маань энэ удаад зүүдлэх нь тэр. Зөөлхөн намуухан хоолойтой бяцхан үр нь зүүдэнд нь орж ирсэн нь тэр.  Сайн уу Ээжээ ! Тантай зүүдэнд чинь уулзах аз тохиосонд сайхан байна. Би таныг надад ямар эрхэм хүн бэ ? гэдгийг мэдээсэй гэж хүссэн юм. Ээжээ таны зүрхний цохилт хамгийн гоё бүүвэйн дуу. Би таныг уйлж,гуниглаж,баярлаж,инээх бүх үед чинь хамт байдаг. Би аав та хоёрын хайраар бүрэлдсэн гэдэгт итгэж байна. Миний бяцхан гар,жижигхэн хөл,инээмтгий ам,алаг нүд минь та
Image
Цэцгийн ертөнц дэх би Цэцэг мэт үзэсгэлэн гоо Цэцэг мэт нууцлаг Цэцэг мэт цагаахан Цэцэг мэт анхилуун