ЭМЗЭГХЭН

 Цэцгийг усалж арчлах тусам өнгө орж, шинээр дэлбээлдэг шиг эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэлж, анхаарал халамж тавиад байх тусам улам л сайхан болдог юм.
Чи тарган байна, чамд энэ ерөөсөө зохихгүй байна, энэ ямар амтгүй хоол вэ?, чиний хийж чадах юм гэж ер нь байна уу? гэх мэт бодлогогүй хэлсэн ганц хоёрхон үгийг чинь ямар хүндээр тусгаж авч, хэдэн өдөр шаналдагийг чи мэдэхгүй байх.
Чи минь хамгийн сайхан, чи минь хамгийн үзэсгэлэнтэй, чамдаа маш их хайртай гэж хэлэх энэ хэдэн энгийн бөгөөд үнэ цэнэтэй үгийг хааяа нэг хэлэхэд чинь ямар их баярлаж, жаахан хүүхэд шиг нялхардаг болчихдогийг ч гэсэн чи мэдэхгүй байх.
Эмэгтэй хүн яг л жаахан хүүхэд шиг хайр халамжийг маш их хүсдэг.

Тэр бүсгүй хэдэн мянган залуучуудаас зөвхөн чамайг л насан туршдаа амьдралыг хамтдаа туулах хайраараа сонгож байхад зүрхийг нь зүсэж, сэтгэлийг нь эмзэглүүлэх үгийг битгий хэлээрэй.
УУЧЛААРАЙ гэдэг ёсхөн үсгэнд ямар их үнэн байдгийг чи лав мэдэхгүй дээ.

Урам чинь хугарч , амьдрах итгэлгүй болж, өөрийгөө голж эхлэхэд , шантраад уйлах үед чинь чамайг хамгийн шилдэг нь гэж итгүүлэх үг , налаад уйлах мөр , урам зориг авах тэврэлт байна гэдэг хичнээн сайхан гээч.

Comments

Popular posts from this blog

Тийм нэг сонин мэдрэмж