Posts

Showing posts from May, 2017
Портал сайтууд ч хоорондоо ялгардаг Монголын хамгийн анхны энтертайнмент сайт болох саак.mn нь үндэсний портал gogo.mn сайтаас олон зүйлээрээ ялгардаг. Юуны өмнө энэ хоёр сайт хоёулаа портал сайт боловч агуулгаа хэрхэн бүтээдгээрээ ялгардаг. Саак.mn сайт агуулгаа өөрөө бүтээдэггүй ном, сайт, бусад зүйлээс хуулбарлан тавьдаг.  Gogo.mn сайт нь мөн адил хуулбарлахын зэрэгцээ зарим агуулгыг өөрсдөө бүтээдэг байна. Эдгээр сайтууд жилийн зайтай үүсэж байжээ. Саак.mn сайт нь 2006 оны 1 дүгээр сарын 23-аас, харин gogo.mn сайт нь 2007 оны 6 дугаар сарын 1-нээс эхлээд үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Саак.mn  дэлхийн болон дотоодын сонин содон, сонирхолтой, сургамжтай, гэрэл гэгээтэй мэдээллийг фото зургийн хамт цаг алдалгүй хүргэдэг. Энтертайнмент сайт учраас цаг үеийн мэдээнээс илүү залуучуудын сонирхлыг татах мэдээллийг тавьдаг. Жишээлбэл: Загварын ертөнц, кино ертөнц, хөгжмийн ертөнц гэж төрөлжүүлсэн 90 гаруй булангийн тэн хагас нь залууст зориулагдсан байдаг. Мөн авьяас
Өрх толгойлсон эмэгтэйчүүд аргагүйн эрхэнд орцны жижүүр хийсээр байна Нар тусдаггүй, битүү чийгтэй өрөөндөө нарийхан орон дээрээ орцны жижүүр эмэгтэй амарч байлаа. Тэрээр хүн ирэхэд хаалганыхаа жижигхэн шагайвчаар хараад зочноо оруулахын тулд өөрөө өрөөнөөсөө гарав.Энэ өрөө нь 1х3м хэмжээтэй юм. Тэнд нэг хүн л багтах нарийн ор, эсрэг талд нь ганц ширээ тавих зайтай бөгөөд хоёр хүн зөрөх,эгц зогсохч боломжгүй ажээ. Ямар ч цонхгүйгээс цэвэр агаар ордоггүй тул хавар, намар, зуны цагт битүү чийгтэж, өвлийн цагт дотроосоо их халаажгаднаас жавар шууд ордгоос цан  цохино. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нэгэн орон сууцны подвалд байх ийм өрөөнд амьдардаг жижүүр С: -Би охинтойгоо энэ хоёр алхам газар ор тавиад амьдраад л байна даа. Нөхөр маань их архи уудаг хүн байсан тэгээд салчихсан. Охин минь хоёр ой гарантай тэрнийгээ нэг хүн болгочих гээд л гурав дөрвөн орц зэрэг зэрэг цэвэрлээд л байж байна даа. Манай энэ жижигхэн өрөө ядаж байхад халаалтгүй дээр нь тогны мөнгө авдаг
Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь олширлоо Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2015 онд 3595 өсвөр насны охин хүүхэд төрүүлж байсан бол дараа жил нь 234-өөр нэмэгджээ. Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Э.Цэндмаа: -Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь гэр бүл болон өөрт нь таагүй байдал  бий болгож, сурч боловсрох боломжоо алдаж, улмаар ажилгүйдэл, ядууралд өртдөг гэж Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх тав дахь тайлан илтгэлдээ дурдсан байдаг. Яагаад охид ийм эрт төрж байна вэ гэхээр 2015 оноос хойш ЕБС-ийн сурагчдын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасаж бусад хичээлүүдэд шингээсэн. Гэвч тэр нь бие даасан эрүүл мэндийн хичээлийн үүргийг нөхөж чадахгүй байгаа нь энэ насныхны нөхөн үржихүйн мэдлэг дутмаг, жирэмслэлт олширсон зэргээс харагдаж байна. Тиймээс өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэнд,  гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл, мэдлэг, зөвлөгөө хэрэгтэй байна гэлээ. Монгол улсад 1990 оноос