Posts

Портал сайтууд ч хоорондоо ялгардаг Монголын хамгийн анхны энтертайнмент сайт болох саак.mn нь үндэсний портал gogo.mn сайтаас олон зүйлээрээ ялгардаг. Юуны өмнө энэ хоёр сайт хоёулаа портал сайт боловч агуулгаа хэрхэн бүтээдгээрээ ялгардаг. Саак.mn сайт агуулгаа өөрөө бүтээдэггүй ном, сайт, бусад зүйлээс хуулбарлан тавьдаг.  Gogo.mn сайт нь мөн адил хуулбарлахын зэрэгцээ зарим агуулгыг өөрсдөө бүтээдэг байна. Эдгээр сайтууд жилийн зайтай үүсэж байжээ. Саак.mn сайт нь 2006 оны 1 дүгээр сарын 23-аас, харин gogo.mn сайт нь 2007 оны 6 дугаар сарын 1-нээс эхлээд үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Саак.mn  дэлхийн болон дотоодын сонин содон, сонирхолтой, сургамжтай, гэрэл гэгээтэй мэдээллийг фото зургийн хамт цаг алдалгүй хүргэдэг. Энтертайнмент сайт учраас цаг үеийн мэдээнээс илүү залуучуудын сонирхлыг татах мэдээллийг тавьдаг. Жишээлбэл: Загварын ертөнц, кино ертөнц, хөгжмийн ертөнц гэж төрөлжүүлсэн 90 гаруй булангийн тэн хагас нь залууст зориулагдсан байдаг. Мөн авьяас
Өрх толгойлсон эмэгтэйчүүд аргагүйн эрхэнд орцны жижүүр хийсээр байна Нар тусдаггүй, битүү чийгтэй өрөөндөө нарийхан орон дээрээ орцны жижүүр эмэгтэй амарч байлаа. Тэрээр хүн ирэхэд хаалганыхаа жижигхэн шагайвчаар хараад зочноо оруулахын тулд өөрөө өрөөнөөсөө гарав.Энэ өрөө нь 1х3м хэмжээтэй юм. Тэнд нэг хүн л багтах нарийн ор, эсрэг талд нь ганц ширээ тавих зайтай бөгөөд хоёр хүн зөрөх,эгц зогсохч боломжгүй ажээ. Ямар ч цонхгүйгээс цэвэр агаар ордоггүй тул хавар, намар, зуны цагт битүү чийгтэж, өвлийн цагт дотроосоо их халаажгаднаас жавар шууд ордгоос цан  цохино. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нэгэн орон сууцны подвалд байх ийм өрөөнд амьдардаг жижүүр С: -Би охинтойгоо энэ хоёр алхам газар ор тавиад амьдраад л байна даа. Нөхөр маань их архи уудаг хүн байсан тэгээд салчихсан. Охин минь хоёр ой гарантай тэрнийгээ нэг хүн болгочих гээд л гурав дөрвөн орц зэрэг зэрэг цэвэрлээд л байж байна даа. Манай энэ жижигхэн өрөө ядаж байхад халаалтгүй дээр нь тогны мөнгө авдаг
Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь олширлоо Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2015 онд 3595 өсвөр насны охин хүүхэд төрүүлж байсан бол дараа жил нь 234-өөр нэмэгджээ. Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Э.Цэндмаа: -Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь гэр бүл болон өөрт нь таагүй байдал  бий болгож, сурч боловсрох боломжоо алдаж, улмаар ажилгүйдэл, ядууралд өртдөг гэж Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх тав дахь тайлан илтгэлдээ дурдсан байдаг. Яагаад охид ийм эрт төрж байна вэ гэхээр 2015 оноос хойш ЕБС-ийн сурагчдын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасаж бусад хичээлүүдэд шингээсэн. Гэвч тэр нь бие даасан эрүүл мэндийн хичээлийн үүргийг нөхөж чадахгүй байгаа нь энэ насныхны нөхөн үржихүйн мэдлэг дутмаг, жирэмслэлт олширсон зэргээс харагдаж байна. Тиймээс өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэнд,  гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл, мэдлэг, зөвлөгөө хэрэгтэй байна гэлээ. Монгол улсад 1990 оноос

Зөвхөн ЭЭЖДЭЭ

Image
Ээж ээ би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгийн өнгөт хивсэн дээр соно, бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой “ Миний охион ” хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнаж, далайн давалгаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж би дэлхийн хүн болох нь. Би төрлөө. Ээж ээ би ямар азтай юм бэ ? Ээж ээ та минь намайгаа 10 сар халуун дулаан хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлж өдий зэрэгтээ хүргэсэн билээ. Хэдэн шөнө нойрыг тань хугасалж ядраасан бол ? Хэдэн өдөр зөрүүдэлж таныгаа зовоосон бол ? Хэдэн өдөр таныхаа үгэнд орохгүй уурлуулсан бол ? Магадгүй одоог хүртэл ч юм бил үү ? Хүн гэдэг заавал алдаанаасаа өмнө нь биш алдаа хийснийхээ дараа л суралцаж харамсах юм даа.   Ээж ээ охин чинь 20 насны босгийг алхсан ч хийсэн зүйлгүй таныгаа өөрөөс тань тасарч унасан охин үрийн ёсоор ха

Тийм нэг сонин мэдрэмж

Image
Бүх зүйл утгагүй санагдаж урам чинь хугарч, сэтгэл чинь хөрж, зүрх чинь шархалж, урам зориг чинь мохож зүгээр л үхмээр санагдах үе маш олон тохиолдоно. Эсвэл цөөхөн удаа ч тохиолдоно.Тэр үед зүгээр л хэнийг ч бодохгүй, хэнтэй ч харьцахгүй, юу ч ярьмааргүй зөвхөн өөрийгөө сонсохыг хүсэх тийм нэг мэдрэмж. Зүгээр л юу ч болж бүтэхгүй байгаа юм шиг санагдаж, бачимдаж, уурлаж, уйлж орилмоор санагдах нэг тийм мэдрэмж.  Зүгээр л юу ч бодсон уур хүрээд л тайван байж чадахгүй уур бухимдал дээд цэгтээ хүрдэг тийм feel.   МАГАДГҮЙ CRАZY, AMAZING Уйлмаар санагдвал уйл Орилмоор санагдвал чангаас чанга орил Инээмээр санагдвал тачигнатал инээ Уурламаар санагдвал уурла Ер нь юу хиймээр байна бүгдийг хий. Үхэхээс бүгдийг бүгдийг хий. Гэхдээ үнэ цэнэтэй бай. 

Тагтаа-Сурвалжилга

Image
Дашчойлин хийдээс хийсэн сурвалжилга Тагтаагаар дутаад байгаа ч юм шиг...  Намрын адаг улаан нохой сарын 10 сарын 15-ны Балжинням, Дашням давхацсан сайн өдөр Зүүнхүрээ хэмээн нэрлэгддэг Дашчойлин хийдийг зорилоо. Намрын шар нар ээж, хосууд хөтлөлцөн алхаад л, охидын гутлын өсгий тог тог хийн дуугарч хүүхдийн гэнэн цагаахан инээд хааяа нэг сонсогдоно. Үүдээ хоёр арслангаар мануулсан хийдийн дотор ормогц эргэн тойрон хаашаа ч харсан суварга, хүрд. Тийш дөхөх тусам хүрд эргэх чимээ, хүүхдийн цагаахан инээд, зөөлөн салхины намуухан үлээх дуу, сүсэгтэн олны хүслийн шивнээ, цөөхөн хэдэн тагтааны нисэх чимээтэй хөг нийлэн тэнд амар амгалан бийг сануулна. Хийд дотор ормогц Хүрээ майдар бурхан их л сүрдмээр угтаж тэр олон хүний хүслийг чих тавин сонсох мэт чимээ аниргүй. Арц хүжний үнэр л үнэртэж, ламын ном унших дуу сонстоно. Уг нь гандан хийдийг тагтаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Тагтааг будаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Гандан хийд орж хааяа нэг сүсэглэчихээд будаа зарж буй ах
Image
ЭМЗЭГХЭН  Цэцгийг усалж арчлах тусам өнгө орж, шинээр дэлбээлдэг шиг эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэлж, анхаарал халамж тавиад байх тусам улам л сайхан болдог юм. Чи тарган байна, чамд энэ ерөөсөө зохихгүй байна, энэ ямар амтгүй хоол вэ?, чиний хийж чадах юм гэж ер нь байна уу? гэх мэт бодлогогүй хэлсэн ганц хоёрхон үгийг чинь ямар хүндээр тусгаж авч, хэдэн өдөр шаналдагийг чи мэдэхгүй байх. Чи минь хамгийн сайхан, чи минь хамгийн үзэсгэлэнтэй, чамдаа маш их хайртай гэж хэлэх энэ хэдэн энгийн бөгөөд үнэ цэнэтэй үгийг хааяа нэг хэлэхэд чинь ямар их баярлаж, жаахан хүүхэд шиг нялхардаг болчихдогийг ч гэсэн чи мэдэхгүй байх. Эмэгтэй хүн яг л жаахан хүүхэд шиг хайр халамжийг маш их хүсдэг. Тэр бүсгүй хэдэн мянган залуучуудаас зөвхөн чамайг л насан туршдаа амьдралыг хамтдаа туулах хайраараа сонгож байхад зүрхийг нь зүсэж, сэтгэлийг нь эмзэглүүлэх үгийг битгий хэлээрэй. УУЧЛААРАЙ гэдэг ёсхөн үсгэнд ямар их үнэн байдгийг чи лав мэдэхгүй дээ. Урам чинь хугарч , амьдрах итгэлгүй болж,