Posts

Showing posts from April, 2017

Зөвхөн ЭЭЖДЭЭ

Image
Ээж ээ би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгийн өнгөт хивсэн дээр соно, бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой “ Миний охион ” хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнаж, далайн давалгаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж би дэлхийн хүн болох нь. Би төрлөө. Ээж ээ би ямар азтай юм бэ ? Ээж ээ та минь намайгаа 10 сар халуун дулаан хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлж өдий зэрэгтээ хүргэсэн билээ. Хэдэн шөнө нойрыг тань хугасалж ядраасан бол ? Хэдэн өдөр зөрүүдэлж таныгаа зовоосон бол ? Хэдэн өдөр таныхаа үгэнд орохгүй уурлуулсан бол ? Магадгүй одоог хүртэл ч юм бил үү ? Хүн гэдэг заавал алдаанаасаа өмнө нь биш алдаа хийснийхээ дараа л суралцаж харамсах юм даа.   Ээж ээ охин чинь 20 насны босгийг алхсан ч хийсэн зүйлгүй таныгаа өөрөөс тань тасарч унасан охин үрийн ёсоор ха

Тийм нэг сонин мэдрэмж

Image
Бүх зүйл утгагүй санагдаж урам чинь хугарч, сэтгэл чинь хөрж, зүрх чинь шархалж, урам зориг чинь мохож зүгээр л үхмээр санагдах үе маш олон тохиолдоно. Эсвэл цөөхөн удаа ч тохиолдоно.Тэр үед зүгээр л хэнийг ч бодохгүй, хэнтэй ч харьцахгүй, юу ч ярьмааргүй зөвхөн өөрийгөө сонсохыг хүсэх тийм нэг мэдрэмж. Зүгээр л юу ч болж бүтэхгүй байгаа юм шиг санагдаж, бачимдаж, уурлаж, уйлж орилмоор санагдах нэг тийм мэдрэмж.  Зүгээр л юу ч бодсон уур хүрээд л тайван байж чадахгүй уур бухимдал дээд цэгтээ хүрдэг тийм feel.   МАГАДГҮЙ CRАZY, AMAZING Уйлмаар санагдвал уйл Орилмоор санагдвал чангаас чанга орил Инээмээр санагдвал тачигнатал инээ Уурламаар санагдвал уурла Ер нь юу хиймээр байна бүгдийг хий. Үхэхээс бүгдийг бүгдийг хий. Гэхдээ үнэ цэнэтэй бай. 

Тагтаа-Сурвалжилга

Image
Дашчойлин хийдээс хийсэн сурвалжилга Тагтаагаар дутаад байгаа ч юм шиг...  Намрын адаг улаан нохой сарын 10 сарын 15-ны Балжинням, Дашням давхацсан сайн өдөр Зүүнхүрээ хэмээн нэрлэгддэг Дашчойлин хийдийг зорилоо. Намрын шар нар ээж, хосууд хөтлөлцөн алхаад л, охидын гутлын өсгий тог тог хийн дуугарч хүүхдийн гэнэн цагаахан инээд хааяа нэг сонсогдоно. Үүдээ хоёр арслангаар мануулсан хийдийн дотор ормогц эргэн тойрон хаашаа ч харсан суварга, хүрд. Тийш дөхөх тусам хүрд эргэх чимээ, хүүхдийн цагаахан инээд, зөөлөн салхины намуухан үлээх дуу, сүсэгтэн олны хүслийн шивнээ, цөөхөн хэдэн тагтааны нисэх чимээтэй хөг нийлэн тэнд амар амгалан бийг сануулна. Хийд дотор ормогц Хүрээ майдар бурхан их л сүрдмээр угтаж тэр олон хүний хүслийг чих тавин сонсох мэт чимээ аниргүй. Арц хүжний үнэр л үнэртэж, ламын ном унших дуу сонстоно. Уг нь гандан хийдийг тагтаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Тагтааг будаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Гандан хийд орж хааяа нэг сүсэглэчихээд будаа зарж буй ах