Тагтаа-Сурвалжилга



Дашчойлин хийдээс хийсэн сурвалжилга
Тагтаагаар дутаад байгаа ч юм шиг... 


Намрын адаг улаан нохой сарын 10 сарын 15-ны Балжинням, Дашням давхацсан сайн өдөр Зүүнхүрээ хэмээн нэрлэгддэг Дашчойлин хийдийг зорилоо. Намрын шар нар ээж, хосууд хөтлөлцөн алхаад л, охидын гутлын өсгий тог тог хийн дуугарч хүүхдийн гэнэн цагаахан инээд хааяа нэг сонсогдоно. Үүдээ хоёр арслангаар мануулсан хийдийн дотор ормогц эргэн тойрон хаашаа ч харсан суварга, хүрд. Тийш дөхөх тусам хүрд эргэх чимээ, хүүхдийн цагаахан инээд, зөөлөн салхины намуухан үлээх дуу, сүсэгтэн олны хүслийн шивнээ, цөөхөн хэдэн тагтааны нисэх чимээтэй хөг нийлэн тэнд амар амгалан бийг сануулна. Хийд дотор ормогц Хүрээ майдар бурхан их л сүрдмээр угтаж тэр олон хүний хүслийг чих тавин сонсох мэт чимээ аниргүй. Арц хүжний үнэр л үнэртэж, ламын ном унших дуу сонстоно. Уг нь гандан хийдийг тагтаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Тагтааг будаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Гандан хийд орж хааяа нэг сүсэглэчихээд будаа зарж буй ах эгч нараас их савалгаатайг нь 500 төгрөгөөр худалдан аваад битүү тагтаан дунд гаран дээрээ асган над дээр ирж идээсэй гэсэн хүсэл төрдөг байсныг нуухгүй. Харин тагтаа нар ирээд гарын алган дээр асгасан будааг тоншиход баярлаад инээдэг байсан нь хүүхдийн зан юм болов уу? Сүсэгтэн олон сүрэглэн ирэх тагтааг хооллож, дунд нь бяцхан үрсээ тоглуулаад гарахдаа сэтгэл өег мэдрэмж төрдөг байсан нь ч нууц биш. Зарим нь бүр будаагаа идүүлэх гээд хөөцөлдөн гүйдэг байсан нь хөгжилтэй. Зарим гүйгээд дэггүйтэн үргээнэ. Олноороо үргээд нисэх нь нэг л сайхан харагддаг байсан. Гэвч 2014 оны 10 сарын 22-ны Мэргэжлийн хяналтын газрын шаардлагаар тагтааг устгалд оруулж ганданд тагтааг оруулахгүй хооллохгүй гэж мэдэгдсэн. Учир нь маш их нян бохир тээж явдаг гэж олны яриа өдрөөс өдөрт даамжирсаар. Олны үг ортой гэдэг. Харин одоо бол хашааны урдуурхан ээвийж бөөвийсөн цөөхөн хэдэн тагтаа будаа горьдох нь өрөвдмөөр ч юм шиг. Харамсалтай нь өрөвдлөө гээд хооллож болохгүй. Дотор орохоор үргээнэ гэсэн бодолтой байдаг ч юмуу бас л амьтай амьтан болохоор орохгүй юм. Бяцхан хүүхдүүд ганц нэгээрээ будаа бариад цацахаар бараг айж үргэх нь элбэг. Ирж тоншвол ганц хоёр тоншчихоод буцаад нисээд л явах юм. Тагтаа хооллох буян гэж ярьдаг ч эрүүл мэндээ бодсондоо ч тэр үү гандан хийд ороод хүрдээ эргүүлчихээд, сүсэглэчихээд гарах нь зүйтэй ч юм шиг.

Comments

Popular posts from this blog

Тийм нэг сонин мэдрэмж