Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь олширлоо

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2015 онд 3595 өсвөр насны охин хүүхэд төрүүлж байсан бол дараа жил нь 234-өөр нэмэгджээ.

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Э.Цэндмаа:

-Өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь гэр бүл болон өөрт нь таагүй байдал  бий болгож, сурч боловсрох боломжоо алдаж, улмаар ажилгүйдэл, ядууралд өртдөг гэж Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх тав дахь тайлан илтгэлдээ дурдсан байдаг. Яагаад охид ийм эрт төрж байна вэ гэхээр 2015 оноос хойш ЕБС-ийн сурагчдын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасаж бусад хичээлүүдэд шингээсэн. Гэвч тэр нь бие даасан эрүүл мэндийн хичээлийн үүргийг нөхөж чадахгүй байгаа нь энэ насныхны нөхөн үржихүйн мэдлэг дутмаг, жирэмслэлт олширсон зэргээс харагдаж байна. Тиймээс өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэнд,  гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл, мэдлэг, зөвлөгөө хэрэгтэй байна гэлээ.

Монгол улсад 1990 оноос хойш өсвөр насны охидын төрөлт буурсан хэдий ч 2005 оноос өссөн гэж НҮБ-ын Хүн амын сангийн судалгаа дүгнэж байжээ.

17 настай ээж М хэлэхдээ:

-Би төрөөд хоёр сар болж байна. Ер нь бэлгийн боловсролын талаар мэдлэг мэдээллийг авахдаа бид нар их ичдэг,  санаа зовдог. Арван жилд байхад эрүүл мэнд гэдэг хичээл бараг ордоггүй байсан. Бас аав ээжтэйгээ энэ талаар ярихдаа их хаагдмал байсан гэсэн юм.

Тиймээс өсвөр насны охидод тусгайлан сургалт зохион байгуулж,  эрүүл мэндийн хичээлийг дахин хөтөлбөрт оруулж,  ялангуяа ээжүүд охидтойгоо илэн далангүй ярилцах хэрэгтэй гэдгийг “Өргөө”  амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч М. Уянга санал болгож байна.


Б. Жаргалцэцэг





















Comments

Popular posts from this blog

Тийм нэг сонин мэдрэмж