Портал сайтууд ч хоорондоо ялгардаг

Монголын хамгийн анхны энтертайнмент сайт болох саак.mn нь үндэсний портал gogo.mn сайтаас олон зүйлээрээ ялгардаг.

Юуны өмнө энэ хоёр сайт хоёулаа портал сайт боловч агуулгаа хэрхэн бүтээдгээрээ ялгардаг. Саак.mn сайт агуулгаа өөрөө бүтээдэггүй ном, сайт, бусад зүйлээс хуулбарлан тавьдаг.  Gogo.mn сайт нь мөн адил хуулбарлахын зэрэгцээ зарим агуулгыг өөрсдөө бүтээдэг байна.

Эдгээр сайтууд жилийн зайтай үүсэж байжээ. Саак.mn сайт нь 2006 оны 1 дүгээр сарын 23-аас, харин gogo.mn сайт нь 2007 оны 6 дугаар сарын 1-нээс эхлээд үйл ажиллагаагаа явуулсан байдаг.

Саак.mn  дэлхийн болон дотоодын сонин содон, сонирхолтой, сургамжтай, гэрэл гэгээтэй мэдээллийг фото зургийн хамт цаг алдалгүй хүргэдэг. Энтертайнмент сайт учраас цаг үеийн мэдээнээс илүү залуучуудын сонирхлыг татах мэдээллийг тавьдаг. Жишээлбэл: Загварын ертөнц, кино ертөнц, хөгжмийн ертөнц гэж төрөлжүүлсэн 90 гаруй булангийн тэн хагас нь залууст зориулагдсан байдаг. Мөн авьяаслаг Монгол залуусаа бусдад таниулах, тэдний бүтээлийг дэмжих зорилготой ажилладаг.

Харин gogo.mn сайт нь нийгэм, эдийн засаг гэх мэт цөөхөн булантай бөгөөд уг сайтаас мэдээллийг хайж олоход төвөггүй. Мөн тус сайт нь мэдээллийн агентлагийн редакцийн ёс зүйн зарчмыг баримталж ажилладгаараа давуу талтай.

Саак.mn сайт нь хамгийн олон хандалттай 100 топ мэдээ, энэ долоо хоногийн шилдэг мэдээллийг эхлэл хэсэгт байршуулсан байна. Өөр нэг давуу тал нь гэвэл тус сайт нь өөрийн гэсэн радиотой. Тэр радиогоор нь хүмүүсийн хамгийн их сонсдог дуунуудыг нэвтрүүлдэг.

Gogo.mn сайтын хайлтын хэсэгт зөвхөн тус сайтаас бус бусад сайтаас хэрэглэгчид мэдээлэл хайж болдог. Түүнчлэн  дэлхийн хамгийн өргөн мэдээллийн сан бүхий www.google.com, www.yahoo.com , www.msn.com сайтуудын хайлтын системтэй холбогджээ.

Энэхүү сайтын UB Map Улаанбаатар хотод байрлах төрийн болон олон нийтийн байгууллагууд, байр орон сууцууд, хотын гудамж өргөн чөлөө, гэр хорооллын гудамжны хаяг байршлын хамгийн өргөн мэдээллийн санг агуулсан. Энд объектийг фото болон зураасан хэлбэрээр харах, хоорондын зайг хэмжиж, байрлалын уртраг, өргөргийн цэгийг тодорхойлох, улмаар өөрт хэрэгтэй мэдээллээ хэвлэж авах боломжтой.  

Хоёр сайтын хувьд реклам зар сурталчилгааг байршуулахад хэрэглэгчдэд хялбар болгох зорилгоор үнийн мэдээллийг тавьснаараа адил талтай. Зар сурталчилгааг аль аль нь тавьдаг хэдий ч gogo.mn сайт нь дүрс бичлэг бүхий реклам, зар сурталчилгааг гаргадаг. Харин саак.mn сайт нь анимейшн болоод зурган рекламыг гаргадаг бөгөөд дүрс бичлэгтэй сурталчилгаа гаргадаггүй.

Тус хоёр сайт нь хоёулаа зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бөгөөд фэйсбүүк, твиттэр лүү хуваалцаж гишүүн болох боломжтой.

Б. Жаргалцэцэг





Comments

Popular posts from this blog

Тийм нэг сонин мэдрэмж